• 70170017, 99991776
  • info@tsatsrakhtsog.mn

“Цацрах цог” ХХК нь 2006 онд байгуулагдаж, барилгын бетонон шон, туслах ханын үйлдвэрлэл болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар №9011055015 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ авч ажил үйлчилгээ явуулж эхэлсэн. Тус компани нь үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөжүүлэн 2006 оны 07 сард цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгуламжийн технологи, / 220кВ хүртэл / зураг төсөл хийх, ажил үйлчилгээ эрхлэх ЗТ II-00301/06 тоот тусгай зөвшөөрөл болон 0,4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ, бусад дагалдах ажил үйлчилгээ эрхлэх №073/06 тоот тусгай зөвшөөрлийг тус тус авч, 2009, 2012, 2015, 2018 онуудад дээрхи тусгай зөвшөөрлүүдээ сунган ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Бид байгальд ээлтэй эрчим хүчийг цогцлоож, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэн байгальд ээлтэй шинэ техник технологийг нутагшуулж байгальд ээлтэй сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэн монгол улсын эрчим хүчний системд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллана.

© 2020 он. Цацрах Цог ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК